"Чикаго Буллз" багийн хамгаалагч Дуэйн Уэйдийн ойрын хамаатан, үеэл нь Чикаго хотын гудамжинд буудуулж, нас баржээ. Талийгаач 32 настай, дөрвөн хүүхдийн эх байсан аж. Цагдаа нарын таамаглаж буйгаар бүсгүй танхай залуусын маргааны золиос болсон бололтой. Энэ талаар Уэйдийн ээж Жолинда "Тэр хэнд ч саад хийгээгүй. Ердөө л хүүхдүүдээ сургуульд нь бүртгүүлж яваад амиа алдчихлаа" хэмээн ярьжээ.
Харин Д.Уэйд өөрийн жиргээний хуудастаа:
My cousin was killed today in Chicago. Another act of senseless gun violence. 4 kids lost their mom for NO REASON. Unreal. #EnoughIsEnough
— DWade (@DwyaneWade) August 27, 2016
RIP Nykea Aldridge... #EnoughIsEnough
— DWade (@DwyaneWade) August 27, 2016
The city of Chicago is hurting. We need more help& more hands on deck. Not for me and my family but for the future of our world. The YOUTH!
— DWade (@DwyaneWade) August 27, 2016
These young kids are screaming for help!!! #EnoughIsEnough
— DWade (@DwyaneWade) August 27, 2016
Цагдаагийнхан энэ хэрэгтэй холбогдуулж, хоёр гэрчээс асуулт асуусан бололтой. Харин Д.Уэйд зөвхөн Чикаго хотод 16 минут тутамд хэн нэг нь галт зэвсэгийн золиос болж, амиа алддаг болохыг мэдээллээд, галт зэвсэгийн эсрэг хуулийг батлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.