Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн ч барилдааны цаг дуусаны дараа медалиа луйвардуулсан Ганзоригийн Мандахнаран эх орондоо ирлээ. Тэрбээр "“Монгол түмнийхээ итгэлийг алдахгүй юмсан гэж өөртөө итгэлтэй барилдсан. Хэдийгээр хүрэл медаль болзол хангасан ч гэлээ шүүгчдийн луйвар энэ удаа надад тохиолоо. 36 жил тасраад байсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн медалын буухиаг үргэлжлүүлсэн гэж бодож байна. Монголын ард түмэн ингэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн өгүүлэв.
Гэрэл зургийг Э.Харцага