Монголын чөлөөтийн бөхийн мастеруудын холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтанхуяг, Д.Ганбат, П.Гансүх, спортын сэтгүүлч С.Шижирбат нар оролцсон юм. Д.Алтанхуяг "Риогийн олимпийн чөлөөтийн бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан Г.Мандахнаран олимпийн хүрэл медалиа луйвардуулсан. Хүзүүндээ зүүж чадаагүй хүрэл медалийг монголчуудын сэтгэлийн өргөлөөр шижир алтаар цутгаж энгэрт зүүж өгөхийг бид уриалж байна. Энэ аян таван өдрийн турш буюу 28 хүртэл үргэлжилнэ. Одоогоор нийт 20 сая төгрөг цуглараад байна. Хандив өргөхийг хүссэн иргэд Хаан банкны 5085192505 тоот дансанд өргөх боломжтой. Хандиваар нийт хэдэн төгрөг цугласан талаарх бүх мэдээллийг цаг тухайд нь шуурхай, дэлгэрэнгүй хүргэнэ. Г.Мандахнаранд шижир алтаар цутгасан медалийг энэ сарын 29-нд Спортын төв ордны өмнө гардуулна” хэмээн өгүүлэв.