БОАЖ-ын сайдын 2014 оны А/166 тоот журамд “Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ” гэж заасан. Гэвч иргэд наймдугаар сар гарангуут самар түүж эхэлдэг. Гүйцэд болоогүй самар давирхайгаар бэхлэгдсэн, түүхэд амаргүй байдаг учир иргэд мунаар цохих, мөчрийг нь хугалах зэрэг аргаар түүдэг гэнэ.
Энэ нь тухайн модны экосистем болон ургалтад сөргөөр нөлөөлдөг аж. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэдэд “Мод амьтай. Ногоон модоо аргадан самар түүх хэрэгтэй” хэмээн уриалга гаргажээ.