Монголоос таеквондогоор анх удаа олимпод оролцож буй П.Тэмүүжин ДАШТ-ий хүрэл медальт мексик тулаанчаас эцсийн мөчид хэрэгтэй оноогоо салгаж, 12:11-ээр илүүрхсэн. Ялангуяа шийдвэрлэх гуравдугаар үеийн 40 секундээс тулаан тун ширүүсч, манай тамирчин зогсолтгүй дайрч, хэрэгтэй дөрвөн оноогоо авснаар тулаан хаашаа ч эргэж магадгүй байдал үүссэн юм.
Ордонд цугларсан үзэгчид дайчин тулаан үзүүлсэн Монголын Тэмүүжинг дэмжиж байлаа. Тийм ээ, энэ бол Монголын спортын түүхэнд шинэ хуудас, тод мөрөө үлдээсэн түүхэн ялалт байлаа.