Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны багачууд сургууль, цэцэрлэгтэй боллоо. Тодруулбал, тус хороонд шинээр барьсан 220 дугаар цэцэрлэг, 138 дугаар сургуулийн цогцолборыг улсын комисс хүлээн авсан байна.
Тус цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхдээ ойр орчмынх нь найман айлын газрыг чөлөөлсөн. Өдгөө цэцэрлэг, сургуулийн гадаад болон дотоод засал, чимэглэлийн ажил бүрэн дууссан гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ынхан хэлэв.