Риогийн олимпийн боксын 60 кг-д манай тамирчин Д.Отгондалайтай хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангаад буй. Тэрбээр одоо Францын тамирчин Софьян Үмиятай өрсөлдөнө. Манай тулаанч медалийн болзол хангасныхаа дараа "Намайг дэмжсэн монголынхоо ард түмэн баярлалаа. Илүү амжилт үзүүлэх болно. Төмөрбатаа багшийг минь олимп явахад тусалж дэмжсэн Дорнодынхоо ард түмэн талархал илэрхийлье" хэмээн ярив.