Манай улсын иргэд виз, штамп хуурамчаар үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын боомтоор хил нэвтрэх гэж байгаад баригджээ.
Тодруулбал, иргэн О ... дугаарын гадаад паспортад өнгөрсөн оны тавдугаар сарын 16-ны Буянт Ухаа 68 тоот штампыг хуурамчаар дарж, энэ сарын 8-ны шөнө хил нэвтрэхийг оролдсон гэнэ.
Мөн эл өдөр иргэн Н ... дугаарын паспортад Япон улсын виз хуурамчаар дарсан байжээ. Эдгээр зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь салбарын шалгагч нар илрүүлсэн байна.
Харин виз, штамп хуурамчаар хийсэн иргэдийг холбогдох байгууллагад нь шалгуулахаар хүлээлгэн өгчээ.