2016 оны ургацын төлөв байдал, хураалтын бэлтгэл ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танил цуулсан байна.
Ургац хураалтад бэлтгэх ажлын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвор жуулах богино хугацааны зээлийн үлдэгдлийн эх үүсвэрийг шийдвэрлэж, зээл олголтыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгав.
Мөн ургац хураалтад шаардагдах 6000 тонн шатахууныг 50 хүртэл хувийн урьдчилгаатай, төлбөрийн үлдэгдлийг намрын ургацаас нөхөн олгох нөхцөлтэйгөөр зээлээр олгох ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.
Энэ намар улсын хэмжээнд нийт 491.2 мянган га талбайд ургац хураалтын ажлыг зохион байгуулах бөгөөд үүнээс үр тариа 375.3 мянган га, төмс 14.2 мянган га, хүнсний ногоо 7.8 мянган га, тосны ургамал 63.8 мянган га, тэжээлийн ургамал 25.3 мянган га, эмийн ургамал 4.2 мянган га, жимс, жимсгэнэ 317 га-д тус тус хураалт хийнэ.
Ургацын болц эрт байгаа тул хураалтын ажил урьд жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байгаа юм.