Нэрт усанд сэлэгч Майкл Фелпс Риогийн олимпод гурван алтан медаль хүртэж, нийт 21 алтан медальтай агуу тамирчин гэдгээ нотлон харуулсаар байна. “Хүн загас” Фелпс олимпоос 25 медаль хүртсэн нь манай улсын 1964 оноос хойш цуглуулсан олимпын бүх медальтай эн тэнцүү аж.
Фелпс хэрвээ Монголын тамирчин байсан бол:
-Тэрбээр усан спортын төрлөөр Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин болох анхны тамирчин болно.
-Риогийн олимпоос гурван алтан медаль авсан нь 330 сая төгрөгийн үнэтэй. Монгол Улс олимпын алтан медальтнаа 110 сая төгрөгөөр үнэлж байгаа юм.
-Монгол улсын хуулиар олимпын медальтнуудаа сар бүр урамшуулал олгодог. Олимпын аварга сар бүр дөрвөн саяыг авдаг билээ. Тэгвэл Фелпс Монголын тамирчин байсан бол сард зөвхөн алтан медалийнхаа тоогоор 84 сая төгрөг авах юм. Харин бүх медалийн тоогоор бол 94 сая төгрөгийг сард халааслана. Тодруулбал, жилд нэг тэрбум 128 сая төгрөгийг авна.