Эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпын хагас шигшээд үлдсэн жүдочид өөрөг зураг. Монголын жүдоч Д.Сумъяа, Японы Каори Мацүмото, Румыний Корина Каприориу нар хэсгийн аварга болж, олимпын мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ. Манай Сумъяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Мастеруудын тэмцээнд хоёр ч түрүүлсэн бол Мацүмото Лондоны олимпод аваргалж, ДАШТ-ээс хошой алт, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Мацүмото Токио, Астанагийн дэвжээнд дэлхийн аварга болж, Парист хүрэл медаль зүүж байсан юм.