Эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч, Косовогийн шилдэг жүдоч Мажлинда Келменди олимп, дэлхийн аварга боллоо. Түүнд Риогийн татами ээлтэй гэж хэлж болно. Учир нь гурван жилийн өмнө энд тэр дэлхийн аварга болж байв. Харин энэ удаа эхний тойрогт Швейцарийн Эвелин Тшоппыг иппоноор хожиж, хэсгийн аваргын төлөө Маврикий улсын Кристиан Лежентилийг торгуулиар ялж, хагас шигшээд Японы алдарт бөх Мисато Накамүраг мөн торгуулиар илүүрхсэн.
Улмаар аваргын төлөө Италийн Одетт Жиуффридаг юко үнэлгээгээр ялснаар олимпдын аварга боллоо. Энэ жинд хүрэл медалийг манай А.Цолмонг ялсан М.Накамүра, ОХУ-ын Наталья Кузиутина нар хүртжээ.