Өнөөдөр буюу энэ сарын 30-ны 17.00 цагт Монголын баг Зуны олимпийн XXXI наадамд албан ёсоор оролцохоо дэлхий дахинаа зарлана. Туг өргөн ёслол Бразилийн Рио де Жанейр дахь Олимпын тосгонд болох бөгөөд энэ үеэр Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэх юм.