Өөрсдийнхөө эх нутагт хайр гамгүй ханддаг манайхан харийн оронд оччихоод мөн л бусдын аманд багтан, зүхүүлж явна. Ухамсар гэдэг зүйлд хойрго ханддаг манайхан хэзээ бусдыг хүндэлж сурах юм бол доо. Бүгд дор бүрнээ ухаантайхан байхгүй юм бол ухамсаргүй нэгнийг нь ухамсартай нэгнээр нь дүгнэсээр МОНГОЛ гэдэг үндэстэн энэ дэлхийд хамгийн муу муухайгаар сурталчлагдах нь байна шүү.
Хэсэг нөхдүүд зуныхаа амралтыг Байгаль далайд очиж өнгөрөөхөөр явахдаа тэндхийн иргэдийн уур бухимдлыг согтуурхан нэлээд их хүргэсэн бололтой. Саяхан фэйсбүүк хуудсанд эл сэтгэгдэл газар аван багагүй хүмүүст хүрж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгааг та бүхэнд хүргэж байна.
Фэйсбүүк хуудсаар тархсан Оросуудын бичсэн монголчуудын тухай сэтгэгдлийг та бүхэнд утгачилвал:
Бид Байгаль нуурын хажууханд нэгэн амралтын газар очиж амарсан юм. Гэтэл бидний хайрлаж хамгаалъя хэмээн уриалдаг Байгаль нуурыг маань Монголчууд л ирж бохирдуулаад байдаг бололтой. Хэн энэ Байгаль далайг бохирдуулаад байсан эздийг нь олчих шиг боллоо. 300-аад монголчууд шөнөжин архидаж, орилолдож яг л адгууснууд шиг л аяглаж байсан.
Ямар ч виз хүсэхгүй эрх чөлөөтэй манай орон уруу нэвтэрдэг болчихсон болохоор тэд ингэж байна. Жинхэнэ гахайнууд гэвэл тэд л байх.