Монголын баг Риод автобус түрээслэхээр болжээ. Учир нь олимпын хот дотор тамирчдыг бэлтгэлийн заал, тэмцээн болох ордон хооронд тээвэрлэх хэрэгтэй. Тиймээс уг асуудлыг МҮОХ, спортын байгуулагууд шийдэж, автобус түрээслэжээ. “Team Mongolia” автобус 45 хүний суудалтай бөгөөд тамирчдаа онгоцны буудлаас тосох, тосгонд хүргэж өгнө. Уг автобусын чимэглэлийн загварыг "Монгол Шуудан" ХК-ийн зураач Ч.Бат-Эрдэнэ, дизайнер Ж.Ганхуяг, Маркийн газрын мэргэжилтэн Ц.Адьяадорж нар гаргаж, өөрсдийн гараар чимэглэн баг тамирчдадаа бэлэг барьсан байна.