Олон улсын усан спортын холбоо (FINA), болон олон улсын роувинг завины холбоо (FISA)-ноос олимпын холбооноос гаргасан шийдвэрийн дагуу Оросын тамирчдын хувь заяаг дэнсэлсэн. Олон улсын усан спортын холбооноос өнгөрсөн жил Казанд болсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн, Лондоны олимпын хүрэл медальт бүсгүй Юлия Эфимова, Михаил Довгалюк, Наталья Ловткова болон Анастасия Крапивина нарын олимпод оролцох эрхийг нь хассан байна. Түүнчлэн Никита Лобинцев, Владимир Морозов болон 17 настай залуу сэлэгч Дария Устинова нарыг допинг хэрэглэсэн гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн FISA-гаас эрэгтэйчүүдийн найман хүний бүрэлдэхүүнтэй завины уралдааны тамирчин Иван Баландинийг хориотой бэлдмэл хэрэглэсэн гэж үзэж байгаа. Үүгээр ч зогсохгүй Анастасия Карабелшчикова, Иван Подшивалов нарыг Риогийн олимпод оролцох боломжгүй гэж үзсэн байна. Эдгээр тамирчдын нэрс Оросын допингийн хэргийг мөрдөж буй канад хуульч, доктор МкЛарены тайланд багтсан юм.