ОХУ-ын баг тамирчдыг "Рио-2016" олимпийн наадамд оруулах эсэх талаар Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл шийдвэрээ өчигдөр гаргав. Гүйцэтгэх зөвлөл ОХУ-ын багийг "Рио-2016"-д өрсөлдөж болно хэмээжээ. Гэхдээ тухайн спортын олон улсын холбоод нь ОХУ-ын тамирчдыг оруулах эсэхийг шийдэх аж. Одоогоор ОУ-ын спорт холбоодын зарим ОХУ-ын тамирчдыг олимпод оруулна гэж зөвшөөрчээ. Тухайлбал, жүдо, чөлөөт, бокс, волейбол, бадминтон, гимнастик зэрэг 14 холбоо оросын тамирчдын оролцох эрхийг өглөө. Зарим ОУ-ын спорт холбоод шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо ОХУ-ын тамирчдыг олимпод оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.