Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн наймын даваанд шилдэг залуу хүчтнүүд шалгаран барилдлаа. Энэ даваанд Улсын аварга С.Мөнхбат улсын аварга Г.Эрхэмбаярыг амлав. Хоёр аварга бие биеээсээ хэд хэдэн удаа барьц сонгосны эцэст Г.Эрхэмбаяр аварга хаялаа. Улсын заан Ч.Санжаадамба Э.Оюунболд арсланг хавирах мэхээр өвдөг шороодуулж, гарьд цолны болзол хангаад байна. Арслан П.Бүрэнтөгс начин Р.Пүрэвдагвагаас хаялцах барьц сонгосон боловч ойролцоо унасан юм. Хөлийн цэцүүд хуралдаад хоёр бөхийг дахин барилдуулахаар шийдвэрлэсэн. П.Бүрэнтөгс хөлийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэн наадамчин олныг нилээд чилээлээ. Ингээд хоёр бөх дахин барилдаж, начин Р.Пүрэвдагва хаялцах барьцнаас өвдөг шороодуулж, гарьд цолны болзол хангаад байна.
Наймын давааны дүйз
(давсан нь тод хараар)
Улсын аварга С.Мөнхбат – Улсын аварга Г.Эрхэмбаяр
Улсын арслан П.Бүрэнтөгс – Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва
Улсын арслан Н.Батсуурь – Улсын харцага Б.Пүрэвсайхан
Улсын арслан Э.Оюунболд – Улсын заан Ч.Санжаадамба (тунасан)