Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Аймгийн цолтой 18 бөх тав давж, улсын начин цолны болзол хангаад байна. Мөн Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ц.Ганбаатар, Б.Гончигдамба, заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарын хүчит бөхчүүд тав даван наадамд шөвгөрөөд байна. Наадамчин олны улсын цолны босго алхана гэж итгэл хүлээлгэж байсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан Д.Анарт өвдөг шороодлоо. Энэ нь түүхэндээ хамгийн олон начин цолтон төрсөн үзүүлэлттэй наадам юм.
Шинээр улсын начин цолны болзол хангасан бөхчүүд
Аймгийн хурц арслан
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Н.Жаргалбаяр
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Б.Ганхуяг
Аймгийн арслан
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Д.Анар
Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Х.Гантулга
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Л.Шинэбаатар
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Ц.Чимэддорж
Архангай аймгийн Булган сумын харьяат М.Бат-Отгон
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Д.Амарсайхан
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Б.Дэлгэрсайхан
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Ц.Нямдорж
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Ц.Чимэдвандан
Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Б.Баатарцол
Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ч.Хөхчирэнгэр
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Б.Бат-Өлзий
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Э.Ванданцэрэн
Цэргийн арслан
Увс аймгийн Тэс сумын харьяат Б.Ганзориг
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Л.Батзориг
Аймгийн заан
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Д.Бат-Эрдэнэ