Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваа дууслаа. Дөрвийн даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Н.Жаргалбаяр, аймгийн арслан М.Бат-Отгон, Ц.Чимэддорж, Э.Ванданцэрэн, Н.Батсайхан, Б.Дэлгэрсайхан, Д.Анар, Б.Суманчулуун, цэргийн арслан Б.Ганзориг нарын аймгийн цолтой 27 бөх учраагаа өвдөг шороодуулж, улсын начин цолны төлөө барилдахаар шалгараад байна. Энэ даваанд улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, И.Доржсамбуу, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Ч.Баянмөнх, Б.Сангисүрэн, Н.Батзаяа, Л.Нямсүрэн, А.Батмөнх, А.Даш, Ч.Ганзориг нарын улсын цолтой бөхчүүд элэг бүс тайлав. Дөрвийн даваа дууссанаар 64 бөх шалгаран үлдээд байгаа бөгөөд удахгүй тавын даваа эхэлнэ.