Үндэсний их баяр наадмын гурвын даваа үргэлжилж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын цолыг дуудаж, гурвын даваа эхэлсэн. Одоогийн байдлаар том цолтой бөхчүүдээс улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Т.Мөнгөнцоож, Т.Амартүвшин, Э.Батбаатар, Ч.Чулуунбаатар, А.Цацавшир нар өвдөг шороодоод байна. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Д.Батжаргал, Н.Жаргалбаяр, аймгийн арслан М.Бадарч, Б.Бат-Өлзий, Б.Дэлгэрсайхан, Цэргийн арслан Б.Ганзориг нарын улсын цолны төлөө барилдаж буй бөхчүүд гурав даваад байна.