Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хурдан шүдлэнгийн уралдаан барианд орлоо. Газар газарын 295 хүлэг шандас сорьж Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Жаргалсайханы Уясахын бор шүдлэн түрүүлэн ирж, түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Цагдаагийн Нүүдэлийн хонгор хурдалсан бол айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул, Хүүгийн Түмэнбаяр бор, айргийн дөрөвт Ховд аймгийн Алтай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөрийн халтар, айргийн тавд Баянхонгор аймгийн Богд сумын уугуул , уяач Д.Ганболдын хонгор халзан тус тус давхисан юм.