Ойрын өдрүүдэд үргэлжлэн хэт их халах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж буй. Харин хэт халалтын дараа бороо хур орох үед үер усны гамшиг болох эрсдэлтэй байдаг. Иймд баяр наадам, амралт зугаалгын улиралтай холбогдуулан гол мөрөн, нуур луу аялахдаа сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ернөхий газар, Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Амралтын өдрүүдэд иргэд гол мөрөн, нуурын усанд орохдоо болгоомжлох, баталгаатай гүүр гарам гарцаар гарах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлэх, гол мөрний эрэг дагуу тоглуулахгүй байх зэргээр сонор сэрэмжтэй байна уу.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлж буйгаар долдугаар сарын 10 хүртэл ихэнх нутгаар 32-39 градус хүрч халаад, 8, 9-нд нутгийн зүүн хагаст 35-40 градус хүрч, сарын дундах арав хоногийн эхний өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо ихэнх нутгаар орох төлөвтэй байна.