Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:30 цагт Орос III сургуульд байрлах Санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Тэрбээр "Энэ жилийн сонгууль онцлог болж байна. Учир нь энэ жил УИХ-ын сонгуулийн хамт аймаг нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт болж байгаа. Тиймээс иргэд маань маш идэвхтэй оролцох хэрэгтэй. Одоогийн байдлаар сонгогчид маань маш идэвхтэй байгаа нь харагдаж байна. Энэ бол бидний шинэ ирээдүйгээ сонгох цаг. Сонгууль будлиангүй, шударга явагдаж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хуулиа баримталж ард түмнийхээ амгалан тайван байдал, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоорой хэмээн захиж байна. Бүх ард түмэн минь сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя" гэлээ.
Ерөнхйилөгчийн санал өгч буй үйл явцыг https://www.facebook.com/mongolnewsmn/-ээс үзээрэй.