Дэлхийн суутнууд, алдарт жүжигчид, эрдэмтэн судлаачид эмэгтэй хүнийг өөр өөрийнхөөр тодорхойлсон байдаг
Эрчүүдийн хэдэн ч удаа сургамжлаад ойлгуулж чадахгүй юмыг бүсгүй хүний нэгхэн санаа алдалт ойлгуулж чадна.
-Арнольд Холтэйн
Амбицтай, шийдэмгий, чадвартай эмэгтэй хүнд хийж чадахгүй зүйл гэж нэг ч үгүй.
-Элен Лоуренсон
Дур булаам харагдахад эмэгтэй хүнд дан ганц гоо үзэсгэлэн хангалтгүй юм. Тоглоомтой яриа, эрхлэнгүй өнгө аяс, цовоо цойлгон инээдээ ашиглаж байгалийн бэлгийг тордох хэрэгтэй
-Петрониус
Гучин жилийн турш эмэгтэй хүний сэтгэл рүү өнгийж явахдаа өдийг хүртэл хариултыг нь олоогүй, магадгүй хэзээ ч олохгүй ганцхан агуу нууц бол эмэгтэй хүн яг юу хүсдэг тухай юм.
-Зигмунд Фрейд
Бусдын сайн талыг олж хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй. Бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн дур булаам.
-Одри Хепбэрн
Эмэгтэй хүн бол ойлгогдох гэж биш, хайрлагдах гэж бий болсон
-Оскар Вилд
Эмэгтэй хүн миний хувьд их чухал. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэд намайг галзууруулах дөхдөг.
-Рингго Стар
Мөнгө, эмэгтэй хүн хоёр бол энэ дэлхийн хамгийн хүчирхэг хоёр зүйл. Энэ хоёрын төлөө эр хүн юугаа ч хайрлахгүй тэмцдэг.
-Сэтчэл Пейж
Би эр хүний нотолгооноос илүүтэй эмэгтэй хүний зөн совинд итгэдэг.
-Стэнли Бэлдвин
Жаахан охин шиг харагдаж, эр хүн шиг сэтгэж чаддаг эмэгтэй хамгийн шилдэг нь.
-Жюлли Бюрчилл
Харин Монголын олны танил эрхмүүд эмэгтэйчүүдийн талаар болон гэргийнхээ тухай юу гэж өгүүлсэн байдаг вэ?
Би брэндээр биш эхнэрээрээ гоёдог.
-"Эмоци продакшн"-ы жүжигчин О.Тэмүүжин
Эхнэр хүн гэхээр л заавал өдөр бүр гэр цэвэрлэж, хоол хийдэг байх албагүй. Тэр хүн тогооч, цэвэрлэгч шиг ажиллах гэж хүний эхнэр болоогүй. Аз жаргалтай л байвал тэр гэрийг хэн нь ч цэвэрлэсэн яадаг юм.
-Төрийн соёрхолт дуучин Д.Болд
Эмэгтэй хүн ерөөсөө бурхны намираад байгаа мутраас гарсан шиг санагддаг. Эмэгтэй хүнээс эрчүүд минь ээ ухаан битгий нэхээч ээ.
Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн
Эмэгтэй хүн бол давах ёстой даваа, эзлэх ёстой өндөрлөг биш. Мэдрэх ёстой бороо, дагах ёстой салхи, харах ёстой үзэсгэлэн гоо юм.
Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа
Эмэгтэй хүн бол урлагийн санааг ургуулж, хөглөдөг. Эрчүүд ялангуяа хөгжимчид эмэгтэй хүний гоо сайхныг урлагаар аялгуулгаар дамжуулж гаргадаг.
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров