УИХ-ын гишүүн Л.Цог цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Оффшор дансны асуудал нийгэмд цацагдаж, тэр дундаа УИХ-ын зарим гишүүдийн нэрс холбогдож байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оффшор бүсийн дансан дахь 1 сая ам.долларын эх үүсвэрийг шалгуулах албан ёсны хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг дээд шатны хуулийн байгууллагуудад хүргүүлнэ" гэв.
Түүнчлэн уг асуудлыг шалгах явцад өөрийн биеэр хяналт тавьж ажиллахаа дуулгасан юм. Хэрэв шалгахгүй, хааж, хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ гэж бодож байна. Тун тодорхой асуудал учраас үүнийг хуулийн байгууллагаас шударгаар шалгах нь зүйтэй” хэмээн хэлэв.