Монголбанк “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнг өрс өн сарын орон сууцны үнийн индексийг танилцууллаа. Дөрөвдүгээр сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 5000 гаруй орон сууцны үнийг энэ судалгаанд хамруулсан байна. Орон сууцны үнийн индекс 3.5 хувьтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурсан аж. Шинэ орон сууцны үнийн индекс жилийн хугацаанд 9.5, хуучных 13.1 хувиар уруудсан байна. Шинэ орон сууцны нэг ам метр талбайн үнэ дунджаар хоёр сая төгрөг байгаа нь жилийн хугацаанд долоо орчим хувиар буурсан дүн болов. Харин хуучин хоёр өрөө байрны үнэ 80 орчим сая төгрөг болж, жилийн хугацаанд 20 хувиар хямдарчээ.