Өвдчих вий гэж сэтгэл нь энэлж, өлсчих вий гэж санаа нь зовж, даарчих вий гэж өмнөөс минь зовж, даанч нялхаараа юм даа хэмээн өр нь өмөлздөг ижий минь. Хүүхэдтэй байхаасаа эхлэн хэзээ ч сэтгэл амар сууж үзээгүй мөртлөө өөрийгөө хамгийн жаргалтайд тооцож чадах тэвчээр эх хүнд л бий. Ухаанаасаа ухаан ургуулж, биенээсээ бие төрүүлнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн буянтай үйл билээ. Бид ээжүүдийн баярт зориулан эдгээр ээжүүдээс “Ээж болох мэдрэмж”-ийг нь хуваалцсан юм.