МАХН-ынхан нэлээн бужигнаантай байна. Дөнгөж саяхан намын гишүүд болох УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсэх болсоноо албан ёсоор зарласан. Тэдний араас УИХ-ын дэд дарга Л.Цог МАХН-аас гарах болсоноо зарлалаа. Тэрбээр МАХН-аас гарч Г.Уянгын байгуулсан Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсэхээр болжээ. Ийнхүү МАХН-ын гурван гишүүн намаасаа гарсанаар Шударга ёс эвслийн бүлэг тарах боллоо.