Өнөөдөр зам, барилгын ажил орон даяар эхэллээ. Үүнтэй холбогдуулан МҮОНРТ болоод ETV, MNC, Тв9, Eagle телевиз таван аймгаас шууд дамжуулж байна. Яг одоо МҮОНРТ-ийн “Студи-600”-д Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод холбогдох албаныхан байна.
Шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд “Бид 1 км зам тавих ажлын төлөө замчид маань яаж ажилладаг вэ гэдгийг шууд үзүүллээ. Телевизүүд таван аймгаас зам, барилгын ажлын нээлтийг шууд дамжуулж, олон нийтийн тел гүүр болж чадаж байна. Бид өнгөрсөн жилүүдэд автозамын уулзваруудыг шинэчилж зассан. Энэ бол том амжилт. Өнөөдөр бүх аймагт агаарын тээвэр хүрч чадаж байна. Энэ бас амжилт. Өнөөдөр гурав дахь том бүтээн байгуулалт сүлжээг бид орон даяар эхлүүлж байна. Замын шинэ бүтээн байгуулалт нийслэлийг орон нутагтай хоблосон, айл бүрийг эх орны өнцөг булан бүрт хүргэсэн маш том бүтээн байгуулалт юм. Санжүүжилтийн хувьд бид ямартай ч шийдвэрлэсэн. Гэхдээ явцын дунд зарим зүйлд асуудал яригдах байх. Түүнийг цаг тухай бүрт нь шийдвэрлэх болно” хэмээн ярилаа.