Жюү жицү бөхийн ДАШТ буюу "World Professional Jiu-jitsu Championship 2016" АНЭУ-ын Абу Дабид энэ сарын 19-24-нд болно. Жюү жицү бөхийн дэлхийн аваргад манай зургаан тамирчин урилгаар оролцохоор болов. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62кг-д Б.Буяндэлгэр, 70кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн 69кг-д Б.Эрхбаяр, 85кг-д О.Болд-Эрдэнэ, 94кг Г.Алтанбагана, +100кг Б.Сугаржаргал нар зодоглохоор болжээ.