Сэлэнгэ аймгийн дугаартай “Истана” маркийн микроавтобус ОХУ-ын хилээр гарсныхаа дараахан Хиагтын нутагт шатжээ. Сэлэнгийн Алтанбулаг, Буриад улсын Улаан-Үдийн хооронд наймаачид зөөдөг автобус шатсан хэргийг Улаан-Үдийн хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа гэнэ. Түүнд сууж явсан иргэд “Бичиг баримттай цүнхээ л авч гарч чадсан, Улаан-Үд рүү зөөж байсан бараагаа галд алдсан. Моторныхоо хэсгээс яах ийхийн зуургүй дүрэлзэн ассан” гэсэн мэдээлэл бидэнд өгсөн юм.
Г.ОРЧЛОН