"Манчестер Юнайтед"-ын хагас хамгаалагч Маруан Феллайни Олд Траффордод төдийлөн амжилт олж чадахгүй байгаа шалтгаанаа өмнөх менежер Дэвид Мойестой холбож хүртэл боддог гэжээ. Бельги хагас хамгаалагч 2013 онд Алекс Фергюсоныг зодог тайлахад Дэвид Мойесын анхны томоохон наймаа болон Улаан Чөтгөрүүдтэй нэгдэж байсан ч "Эвертон"-ыг удирдаж байсан Шотланд эрхэм "Юнайтед"-д амжилт олж чадалгүй бүтэлгүйтсээр богино хугацааны дараа халагдаж байсан бол түүний авчирсан тоглогч болох Феллайниг одоо ч сэлгээгээр талбайд гарах юм уу эсвэл суух үед фанатууд “бүүлсээр” байгаа бөгөөд Бельги хагас хамгаалагч чухам яагаад "Юнайтед"-ийн муу тоглолт бүрт өөрийг нь холбодгийг ойлгохын тулд тэмцэж байна гэж Телеграфт ярьжээ. Феллайни: “Миний гэр бүл надаас илүүтэй санаа нь зовж байна. Би бол мэргэжлийн тамирчин. Тиймээс би энэ асуудлыг шийдвэрлэхийг оролдох болно. Заримдаа энэ бүгд хүнд санагддаг ч энэ бол хөлбөмбөг. Ялангуяа чи том клүбт тоглож байгаа бол. Гэхдээ үнэхээр заримдаа энэ бүхнийг ойлгохгүй юм. Яагаад би гэж? Би хааяа бүр Дэвид Мойестой цуг "Юнайтед"-д ирсэн болохоор намайг ингэдэг байх гэж боддог. Үгүй ч байж мэднэ. Үнэн эсэхийг би мэдэхгүй" гэжээ. Феллайниг Европа лигийн хүрээнд "Ливерпуль"-тэй тоглоход өрсөлдөгч багийнхаа тоглогчидтой бүдүүлэг тоглосон гэж шүүмжилцгээж байсан бөгөөд Англид ирээд "Эвертон"-ы төлөөх эхний 17 тоглолтодоо 10 шар хуудсаар шийтгүүлж байсан том биет залуу өөрийгөө бохир тоглогч биш хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа дурьдаад байсан юм. “Сүүлийн хэдэн тоглолтын турш энэ яриа сонсогдож байгаа ч энэ надад сонин биш. Би бөмбөгөө харж тоглодог болохоос өрсөлдөгчөө харж тоглодоггүй. Би хэн нэгнийг тохойлдохын төлөө тоглодоггүй. Заримдаа намайг 2, 3 тоглогч нийлээд татаж чангаах зүйл тохиолддог учир би ердөө л өөрийгөө хамгаалдаг. Намайг "Ливерпуль"-ийн эсрэг тоглолтод үсрэхдээ Фирминог тохойлдсон гэж тэр хэлсэн байсан. Яагаад би түүнийг тохойлдох ёстой гэж? Би бөмбөгний төлөөх тулаанд Фирминог ялна гэдгээ мэдэж байсан. Яагаад гэвэл би өөрийнхөө биеийн хэмжээг мэднэ шүү дээ. Энди Кэрроллын эсрэг бол хэцүү л байх. Харин Фирминог тохойлдох шаардлага үнэндээ байхгүй. Над дээр хэн ч хэчнээн ч алдаа гаргасан би тоохгүй. Яагаад гэвэл би бие бялдар сайтай хүн. Гэхдээ би өөрийнхөөрөө үргэлжлүүлэн тоглох болно. Энэ бол миний тоглолт”... Шотланд менежер Мойес Феллайнигийн үнэнч хөгжөөн дэмжигч байсан бол Луй Ван Гаал түүнийг одоо ч чухал том тоглолтуудад итгэл үзүүлэн оролцуулсаар байгаа. “Менежер чамаас аль байрлалд тоглуулна гэнэ чи тэнд тоглох л ёстой. Миний хамгийн дотны найзууд намайг хувиа хичээж тоглох хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгвэл би тийм хүн биш. Би бол мэргэжлийн тоглогч. Би зүгээр л клүб болон менежертээ үйлчлэх ёстой. Миний тоглох дуртай байрлал бол 6 болон 8 дугаарын байрлал хэдий ч би хэзээ ч менежертэйгээ асуудал үүсгэж байгаагүй ээ. Яагаад гэвэл энэ чинь миний ажил шүү дээ”.
Эх сурвалж: https://www.facebook.com/epl999/?fref=ts