Боловсролын сайд П.Наранбаяр сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай тушаал өчигдөр гаргажээ. Уг тушаалын дагуу боловсролынбайгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагынхан хамтран электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалтыг хүүхдийн насны онцлогт тохируулан тогтмол зохион байгуулахаар болов.
Дээрх тушаалтай холбоотой сургуулийн орчинд электрон тамхи татахыг хориглохыг бүх түвшний боловсролын байгууллагын эрхлэгч, захирал, ректор нарт даалгасан юм. Мөн электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилж уулзан, сэтгэл зүйн зөвлөгөө тогтмол өгөх аж. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдэдээ анхаарал хандуулж, электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд учрах эрсдэлийн талаар рилцаж, ойлгуулахыг уриаллаа.
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндэд эрсдэл учруулдгийг тогтоожээ. ас сэтгэл түгших, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг үүсгэдэг гэнэ. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл нь нэмэгддэг аж.
У.СҮРЭН