Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлогын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын РУСАЛ компани болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны есдүгээр сард байгуулсан. Энэ хүрээнд Сибирийн холбооны их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын ангид дараах мэргэжлүүдээр суралцахаар есөн оюутан шалгарлаа.
Үүнд:
- Металлургич
- Технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт /металлургийн салбарт/
- Материалын шинжлэх ухаан, материалын технологи
- Хөдөлмөр хамгаалалт, байгаль орчны аюулгүй ажиллагаа
ОХУ-ын РУСАЛ компани нь сар бүрийн тэтгэлэг, оюутнуудын сургалтын төлбөр, байрны зардал, эрүүл мэндийн даатгал, ирж очих зардлыг хариуцахаас гадна өвлийн хувцас олгох юм. Тэтгэлэгт шалгарсан есөн оюутнууд 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Красноярск хотыг зорих юм.