Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүний талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦЫН БИЧЛЭГҮҮДИЙГ МАНАЙД ИРҮҮЛЭЭД БАЙНА
Э.Бат-Оргил (“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер):
-Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсарсан автобус. Шинэ автобус, техник хэрэгсэл ямар байдаг, түүний дагуу бүгд шинэ, бас хуулгатай, бичиг баримттай. Автобусны гэрэл нь лед, таван паартай, дулаалгын тусгай материал ашигласан. Өмнө нь бол дулаалгад хөөсөнцөр ашигладаг байсан. Үйлдвэрлэлийн явцын бичлэгүүдийг манайд ирүүлээд байгаа. Суудал бүрт агааржуулагчтай. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг нь ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан. Зэвний хамгаалалтыг замаск, тос гэж андуурсан мэдээлэл гараад байгаа.
НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 17 АВТОБУС ШАТСАН
Б.Тамир (Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга):
-Улаанбаатар хотод үйлчилгээнд явуулж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан байна. Иймээс парк шинэчлэлийг чинээнд нь тултал хийж, эхний автобуснуудыг үйлчилгээнд явуулж байгаа. Дизель автобус 20 орч мыг оруулаад ирчихсэн. Үлдсэн 80 нь удахг үй ирнэ. Автобуснуудад цахим карт ун шуулах төхөөрөмж суурилуулж, аль болох богино хугацаанд үйлчилгээнд гаргана. Дизель авто буснуудыг холын чиглэлд, цахилгааныг нь хотын төвөөр явуулахаар төлөвлөж байна. Мөн цаг агаарын нөхцөл байдал зэрэгт тохируулан автобуснуудад тодорхой тооны нэ м элт төхөөрөмж хийлгэсэн. Тухайлбал, хөр г өлтийн систем, паар зэргийг нэмсэн. Автобуснуудыг зах зээлийн үнээр авч байгаа. 60 автобус авах тендер зарлаад, жил гаруй үргэлжилсэн түүх бий. Өдгөө бид 800 гаруй автобусыг шинэчилж байгаа. Үүний цаана нийтийн эрх ашиг яригдах ёстой. Бид аль болох богино хугацаанд парк шинэч лэлийг хийж байна. Мөн нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтөд анхаарч, хүлээгдэл бага тай байхаар төлөвлөсөн. Өглөө, оройн ачаа лалтай цагаар Энхтайваны өргөн чөлөөнд богино эргэлтийн чиглэлийг гаргасан. Түүнчлэн өг л өөний эх авалтыг бүх буудлаас нэгэн зэ рэг эх л үүлдэг системийг нэвтрүүлээд байна. Ни сэх, Яармагт шинэ чиглэл, богино эр гэл тийг нэмсэн. Мөн ачаалалтай чиглэлд автобусны тоог нэмж байгаа. Бас алсын чиглэлийн буух ца гийг хойшлуулсан.