Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны нөөц, авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийлээ Учир нь 2023 оны есдүгээр сарын 21-нд ОХУ-аас арилжааны бензин, дизель түлш экспортыг түр хугацаагаар хориглох тухай тогтоолыг УУХҮЯ-нд ирүүлсэн байна.
Уг тогтоолд тодорхой нэр төрлийн дизель түлш болоод авто бензиний экспортод хориг тавих талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, АИ92, АИ95 бензин хоригт орсон байна. Харин манай улсын импортолж байгаа дизель түлш энэ хоригт багтаагүй гэнэ. Гэхдээ УУХҮЯ-наас үүнийг тодруулж байгаа бөгөөд хариу нь хоёрт хоногт ирнэ хэмээн мэдээлэл өглөө.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Дизель түлшний нөөц хангалттай байгаа. Тиймээс АИ92 шатахууны үнэ сарын хугацаанд Улаанбаатар хотод 2490 төгрөгөөсөө хэтрэхгүй. Нөөц хангалттай байгаа” гэв.