Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан дугуй, мопедтой нэвтрэхгүй байхыг тус байгууллагаас анхааруулжээ. Эрүүл, цэвэр агаарт алхах, гүйх, дасгал хийх, хүүхдээс алхилуулах иргэд голчлон тус хүрээлэнд очдог байна. Ялангуяа зуны улиралд өдөрт дунджаар 12 000-20 000 хүн нэвтэрдэг бөгөөд тэдний 50 орчим хувь нь бага насны хүүхэд аж. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод, цэцэгсийг хамгаалах зорилгоор цахилгаан дугуй, мопедтой иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгийг дээрх байгууллагаас мэдэгджээ. Үүний хүрээнд хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулсан ч цахилгаан дугуй унасан хүүхдүүд түүнийг дайран орж, мод, цэцэгсийг талхалсан тохиолдол цөөнгүй гарсан гэнэ. Тиймээс цаашид ийм тохиолдол гаргавал Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэхээ анхааруулжээ.
Бэлтгэсэн: М.Оч