Манай улсыг зорих солонгос жуулчдын урсгал сүүлийн үед эрс нэмэгдсэн. Жүжигчин, тамирчин, инфлүүнсэр гээд олонд танигдсан, нийгэмд нөлөө бүхий хүн тус улсаас Монголд цөөнгүй ирж буй. Тур оператор, аяллын агентлагийнхан, хөтөч, тайлбарлагчаар ажиллаж байгаа хүмүүс маркетинг, сурталчилгаа хийх үүднээс жуулчдын зураг, дүрс бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулах нь ч олширсон. Тэгвэл Монгол дахь БНСУ-ын ЭСЯ энэ явдлыг эсэргүүцэн Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоонд хүсэлт гаргажээ. Хөтөч, тайлбарлагчдыг хариуцлагатай байж жуулчны хувийн орон зайд халдахгүй байхыг уг албан бичигтээ тусгасан аж. Тиймээс дээрх холбооныхон солонгос гэлтгүй бусад улсын жуулчны зураг, дүрс бичлэгийг цахим сүлжээнд зөвшөөрөлгүй нийтлэхгүй байхыг уриаллаа.