Хичээлийн шинэ жилээс үүдэлтэй хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашинуудыг улсын дугаараар нь ангилан зорчуулж буй билээ. Аялал жуулчлалын салбарынхан энэ шийдвэрийг эсэргүүцэж, гадаадын иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулах зохицуулалт хэмээн холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлээд байсан юм. Тэгвэл тус шийдвэр жуулчин тээвэрлэх үйлчилгээнд хамаарахгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга энэ тухай захирамж гаргахдаа онцлог үйлчилгээ, үйл ажиллагаа бүхий хэд хэдэн байгууллагын тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулахаар шийдвэрлэсний дотор жуулчны тээвэр багтжээ.