Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Батбаярыг томилов. Түүний хувьд өмнө нь тус газрын орлогч даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай бөгөөд “Усны Батбаяр” хэмээх тодотголоор олон нийтэд танигдталаа эл салбарын асуудлуудыг хөндөж, дуу хоолойгоо илэрхийлж ирсэн мэргэжилтэн юм. Тэрбээр 2016-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан билээ. З.Батбаяр үүрэгт ажлаа хүлээн авсан өдрөө Усны нөөцийн зөвлөлийн хуралд оролцож, усан сангийн асуудлыг хэлэлцүүлжээ.
Бэлтгэсэн: Н.Ган