Байгаль орчин аялал жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар энэхүү олон Улсын чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, мэдлэг мэдээлэл түгээх, шинэлэг санал санаачилгыг танилцуулах юм. Мөн Парисын хэлэлцээрийн хүрээнд хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлж, сайн туршлагуудыг дэмжих зорилго бүхий сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ. Энэхүү чуулган нь шийдвэр гаргагч нарт хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх, “Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл” байгуулах тулгуур болох юм. Чуулган наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Чингис Хаан” музейд болох бөгөөд танхимаар 120, цахимаар 100 гаруй хүүхэд залуучууд оролцоно.