Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1200 тонн давс, 2700 тонн бодисны нөөцийг бүрдүүлнэ. Үүнээс гадна хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгж, дүүргүүдийн гэрээт байгууллагууд 2500 тонн давс, 1500 тонн бодисын нөөц бүрдүүлэх юм байна. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 65 хувьтай байгаа юм. Нийслэлийн Захирагчийн алба, ШУА-ын Хими, хими техниологийн хүрээлэнтэй санамж бичгийг байгуулан хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд агуулахад буусан давс бодисны дээжийг газар дээрээс авч, шинжилгээг давтан хийлгэнэ.