Зах, худалдааны төвүүдийг одоогийн мөрдөж буй цагаас нь эрт ажиллуулахаар олон нийтийн саналыг авч эхэлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэндээс үүний талаар тодрууллаа.
-Зах, худалдааны төвүүдийг хэдэн цагт нээхээр санал авч байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд захуудыг 05.00, худалдааны төвүүдийг 09.00 цагт нээхээр санал асуулга явуулж буй. Уг ажлыг дүүргүүдийн холбогдох албаныхан зохион байгуулж байна.
-Санал асуулгын дүнг гаргах болон худалдаа, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг өөрчлөх, эсэхийг хэзээ шийдэх бол?
-Санал асуулга авах талаарх албан бичгийг өнгөрсөн сарын 25-наас дүүргүүдэд хүргүүлсэн. Дүүргүүд өөрсдийнхөө нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, худалдааны төвүүд, иргэд оршин суугчдаас саналыг нь авч буй. зургаан дүүргийнхэн авсан саналынхаа дүнг хэлэлцээд, тоон мэдээллээ энэ сарын 5-нд манай албанд ирүүлэх ёстой. ид ирүүлсэн дүнг нэгтгээд, дараагийн шатны ажлыг эхэлнэ. Тухайлбал, ирүүлсэн үндэслэн цахимаар иргэдээс дахин санал авна. Тиймээс эцсийн шийдвэрийг гаргах олоогүй.