Н.Мандуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал долдугаар сарын 20-нд гарчээ.Шадар сайдын ахлах зөвлөх уг тушаалыг танилцуулсан байна. Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнийг Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч тавдугаар сарын 17-нд ШӨХТГ-ын даргаар томилсон. Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад анхдагч суурь нөхцөл бүрдээгүй учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байна" гэсэн өргөдлөө долдугаар сарын 5-нд Шадар сайд С.Амарсайханд хүргүүлснийг ийнхүү шийдвэрлэжээ.