Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн Орхон голын гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, Сайхан сумаас баруун зүгт 20 км, Сант сумаас зүүн урд зүгт 18 км/-т “Орхон” голын усанд 1 том хүн, 1 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 17.58 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн С /23 настай, эрэгтэй/, М/9 настай, эрэгтэй/ нар усанд осолдсон байсан тул осолдсон газраас хойд зүгт “Хясаатай-Овоо” гэдэг газар хүртэл голын усаар завьтай, голын эрэг дагуу явганаар нийт 30 км-т, агаараас нисэгчгүй нисэх аппарат /дрон/-аар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 21.53 цагт түр зогсоосон. Өнөөдөр 04.50 цагт дахин эхлүүлсэн.