Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч “Э”-г мотоциклтой хүн мөргөөд зугатсан" гэх дуудллага, мэдээллийг энэ оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 11.25 цагт ирүүлсэн аж.
Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж олжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн харьяат 17 настай Ж-г зуслан гаас нь олсон байна.