Ховд аймгийн Мянгат сумд энэ сарын 7-8-нд шилжих шөнө 53 настай иргэн Ц хоёр сартай ач охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөжээ. Тодруулбал, Иргэн Ц нь нярайг “Эцэггүй хүүхэд” хэмээн хүлээн зөвшөөрөөгүйн улмаас ээжийг нь шалгалтаа өгөхөөр сургуульдаа явах хооронд өлгийнөөс нь татаж гаргаад, малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөсөн хэрэг үйлдэгдснийг мэдээлэлсэн.
Ховд аймаг дахь цагдаагийн газар эзэн холбогдогчийг олж тогтоож хэргийн газарт үзлэг шинжилгээ хийхэд зээгийнхээ амь насыг хөнөөгөөд булж нуусан нь тогтоогдоод байсан.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын 19-ны өдөр болж шүүгдэгч Ц-г ЭХ-10.1-2-2.7 10.1-2-2.8-д заасан зүйл ангиудаар яллаж 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.