Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Үл таних хүмүүс манай аавыг дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж 59 настай, эрэгтэйг гудамжинд явж байхад нь 41 настай, эрэгтэй “А” гэгч нь бусадтай бүлэглэн гар утас болон гутлыг нь дээрэмдэж зугатсаныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ:
Иргэд та бүхэн шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар ганцаараа зорчихгүй байх; Баталгаатай такси, унаагаар зорчих; Болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.