Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 07-ны өдрийн 09.39 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А/38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өөрийн хүүхэд болох Т тэврэн цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.